Тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад гурван сая төгрөг өгөхийг хүслээ
2020/01/23

Тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад гурван сая төгрөг өгөхийг хүслээ
Тэдний зүгээс цагаан сараас өмнө нь зээл аваагүй ахмадуудад гурван сая төгрөг өгөхийг шаардаж, энэ шаардлагаа ҮАБЗ буюу төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч, УИх-ын дарга, Ерөнхий сайд нарт хүргүүлнэ гэлээ.

Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн шийдвэр Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчиж байна. Ахмадуудыг "зээлтэй", "зээлгүй" гэж ялгаварлан гадуурхахгүй байхыг хүсэж байна. Үндсэн хуульд байгалийн баялаг болон газрын доорх баялгийг тэгш хувиарлах ёстой. Гэтэл зээлтэй ахмадуудын 6 сая төгрөгийг тэглээд зээл аваагүй ахмадууд хохирч байгаад гомдолтой байна.

Ахмадууд бид нар барьцаж байгаа юм биш тэгш хувиарлахыг хүсэж байна. Тиймээс цагаан сараас өмнө зээл аваагүй ахмадуудад гурван сая төгрөг өгч шийдвэрээ эргэн харахыг хүсэж төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна.

Тэд энэхүү ХБХ-аас гараад төрийн ордонд орж Өргөдлийн байнгын хорооны даргад шаардлагаа гардуулна гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404