Ж.Батзандан: Сонгууль болохоос өмнө Б.Содномдаржаа, Т.Чимгээ суллахгүй гэж хоёр том нам үзжээ
2020/01/23

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл мэдээлэл хийлээ. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай  Түр хорооны гишүүүд өчигдөр уулзсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

-Т.Чимгээгийн бие маш тааруу байгаа тухай мэдээлэл бидэнд өглөө. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэлмэгдүүлж, хилсээр ял тулгасныг олон улсын байгууллага тогтоосон ч бодитой ажил хийхгүй байна. Т.Чимгээ өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Сонгууль болохоос өмнө тэднийг суллахгүй гэж хоёр том нам үзжээ. Т.Чимгээ амь насаа алдвал хэн хариуцлага хүлээх вэ? Ирэх 7 хоногт Түр хороог хуралдуулна хэмээв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404