ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААСАА УЛИРАЛД 60.000 ТӨГРӨГ НӨХӨЖ АВНА
2020/01/23

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан, Спортын Яамннас өнгөрсөн онд Эрүүл мэндийн яамтай хамтраад биеийн тамир, спортын клубыг магадлан итгэмжлэх журмыг баталсан.

Манай улсад нийт 300 гаруй спортын клуб байгаагаас одоогийн байдлаар спортын 13 клуб магадлан итгэмжлэгджээ. 

Эдгээр клубын 8 нь нийслэлийнх, бусад нь Сүхбаатар, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгуудын клуб хамрагдаад байна. 

Энэхүү магадлан итгэмжлэгдсэн клубт фитнесс, таеквондо, сагс, волейбол, ширээний теннис, усанд сэлэлт, йог гээд олон төрлийн клуб багтаж байгаа.

Иргэд магадлан итгэмжлэгдсэн клубт хичээллэснээр олон давуу талтай. Үүнд:

- Эрүүл мэндийн даатгалаасаа улиралд 60.000 төгрөг нөхөж авахаас гадна тухайн хичээллэж байгаа клуб нь стандарт хангасан албан ёсных байна. Тодруулбал: Хэрэглэгч жилд өөрийн эрүүл мэнддээ зарцуулах 240 мянган төгрөгийг улсаас авна.

Бүх клубыг бүртгэлжүүлэн албан ёсны сертификаттай багштай, мэргэжлийн эмчтэй болж стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулна. 

-Иргэд тухайн сонгосон клуб дээрээ очиж төлбөрөө төлж бүртгүүлснээр хичээллэнэ. Даатгалын сангаасаа 60.000төгрөг буцаан авахад иргэдийн ирц, идэвхийг мөн харгалзан олгоно. Энэ нь: Тухайн клубт бүртгүүлж явж эхэлснээр гурван сард 24-өөс доошгүй удаа, нэг удаа хичээллэхдээ нэг цагаас доошгүй хичээллэхээр журмандаа тусгасан. Мөн цаашдаа магадлан итгэмжлэгдсэн спортын клубууд хурууны хээгээр бүртгэлийг хийх технологийн аргуудыг ашиглахаар Спортын яамнаас төлөвлөөд байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404