Орхон аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа
2020/01/23
 Өнөөдөр аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны хурал боллоо. Хурлаар хорооны 2020 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Тус хорооны хуралд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Батбаяр,  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, хорооны гишүүн Д.Бүүвэйбаатар, А.Түвшинжаргал, Б.Мөнхдалай, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Алтаншагай нар хүрэлцэн ирж, төлөвлөгөөнд тусгах зарим асуудлаар санал солилцлоо. Мөн  хорооны бусад гишүүдээс ирсэн зарим саналыг төлөвлөгөөнд тусган Нийгмийн хөгжлийн хорооны 2020 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. 
 
 
 
Ниймгийн хөгжлийн хорооны чиг үүрэгт:
• Эрүүл мэнд
• Боловсрол
• Соёл, урлаг, музейн сан хөмрөг
• Шинжлэх ухаан, технологи
• Биеийн тамир спорт
• Нийгмийн хамгаалал
• Хөдөлмөрлөх эрх, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр хамгаалал ажилгүйдэл
• Байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын хариуцлагын асуудал
• Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил
• Гэр хорооллын нийгмийн үйлчилгээ
• Иргэдийн оролцоо, мэдээллийн эргэх холбоо
• Хариуцсан салбарын судалгаа, хяналт, шинжилгээ, үнэлгээ хамаардаг юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404