Уханиас ирж байгаа зөрчигчдийг биеийн халууныг хэмжиж эхэлжээ
2020/01/22

Коронавирусийн халдвар авснаас болж нас барсан 4 дэх тохиолдол Хятадын Хубэй мужийн Ухань хотод бүртгэгдсэнийг Хятадын албаныхан мэдээлж байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага маргааш Коронавирусийн халдвар талаар шуурхай хуралдаан хийнэ гэсэн мэдээллийг олон улсын хэвлэлүүд дамжуулж байна. Одоогоор халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд ийнхүү нэмэгдсэнийг хүн амын дунд халдварын илрүүлгийг идэвхтэй хийж, шинжилгээнд хамруулж байгаагийн үр дүн  гэж тодорхойлж байна. Тиймээс хил хаах  ч  юм уу эрс арга хэмжээ авахыг одоогоор зөвлөмж болгоогүй байна. 

Гэхдээ маргаашийн шуурхай хуралдаанаас ямар шийд гаргахыг харж хүлээж байна. Улс орнуудын тухайд халдвар тарахаас урьдчилан сэргийлэх зохих арга хэмжээнүүдийг авч байна. Сингапур, Хонконг, Токиод, мөн Сан Франциско, Лосанжелс, Нью-Йорк  зэрэг хотуудын нисэх  буудлуудад Уханиас ирж байгаа зөрчигчдийг биеийн халууныг хэмждэг төхөөрөмжөөр шалгаж эхэлсэн байна. Өмнөд Солонгосын засгийн газрын шийдвэрээр биологийн аюулгүй байдлын түвшинг нэгээр нэмэгдүүлсэн байна. Японы  засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Абэ Шинзо мөн урьдчилан сэргийлэх, иргэдийг мэдээллээр  хангахад онцгой анхаарахыг албаныханд үүрэг болгоод байна. Энэ хооронд АНУ-ын үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгүүд Хятадын Ухань  хотод өнгөрсөн оны сүүлчээр анх бүртгэгдсэн  коронавирусийн эсрэг  вакцин бүтээх  ажил  эхлээд байгаа тухай  Си Эн Эн мэдээлж байна. Хьюстоны анагаахын коллежийн мэргэжилтнүүд  Техас, Нью-Йорк, Хятадын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгааг мэдээлж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404