Н.Номтойбаяр: Халдашгүй байдлын дэд хорооны хурал хаалттай болбол би оролцохгүй
2020/01/21

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэн тохиолдолд УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн зохицуулалттай ч ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гишүүдийн ирц хүрэлцээгүй шалтгаанаар ирэх долоо хоногт Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэх шийдвэр гаргасан.

Ямар үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УЕП-оос Их хуралд хүргүүлсэн талаар Н.Номтойбаяр гишүүнээс тодруулахад “Сүүлд хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэргийн нууц задруулсан гэдэг үндэслэлээр бүрэн эрх түдгэлзүүлэх санал ирүүлсэн. Үнэхээр хэргийн нууц задалсан бол энэ эрүүгийн хэрэг болно. Гэтэл нууц задалсан эсэхийг шалгаагүй, надад ч мэдэгдээгүй.

Хэрэв Халдашгүй байдлын дэд хорооны хурал хаалттай болбол би оролцохгүй. Надад нуугаад байх зүйл байхгүй. Нээлттэй хуралдвал оролцоно” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404