ЮНЕСКО 2010-2019 оны хооронд нийтдээ 894 сэтгүүлчийг хөнөөсөн тохиолдол бүртгэгдсэн
2020/01/21

Дэлхий улс орнуудад сэтгүүлчдийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэргүүдийн 90 орчим хувь нь шийтгэлгүй үлддэг гэж НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ ажиглалтаас газраас гаргасан мэдэгдэлд дурджээ.

“Сэтгүүлчдийн аминд хүрсэн тохиолдол 2019 онд бараг хоёр дахин буурч, сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрсэн. Өнгөрсөн онд 56 сэтгүүлч амиа алдсан бол 2018 онд энэ тоо 99 байсан” гэж уг мэдэгдэлд дурдсан байна. ЮНЕСКО-гийн дээрх байгууллагын тооцоолсноор 2010-2019 оны хооронд нийтдээ 894 сэтгүүлчийг хөнөөсөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд жилд дунджаар 90 орчим сэтгүүлч амиа алдсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404