Тавантолгойн хувьцааны ханш өсчээ
2018/08/08

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 647,742 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 3 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Тавантолгой" (TTL+5.45%) болон "Монголын Цахилгаан Холбоо" (MCH+4.28%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ноёт Хайрхан" (NIE-12.50%) болон "Гермес Центр" (HRM-1.43%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 281 ширхэг үнэт цаасыг 28.2 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "TOP 20" индекс 19369.82 нэгж болж 1.39 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,372,147,248,938.99 төгрөг боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404