Л.Оюун-Эрдэнэ: Мөрийтэй тоглосон нь батлагдсан тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлнө
2020/01/20

Төрийн албаны тухай хуулийн 40.2-г үндэслэж Засгийн газраас Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулсан. Үүнд, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн гурав дахь хэсгийн 3.1.4.в, 3.1.4.г дэх дэд заалтуудыг нэмсэн. Тус заалтуудыг дурдвал:

  • 3.1.4.в. гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг чанд баримталж, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн)
  • 3.1.4.г. гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом (казино) тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн)

 “Л.Оюун-Эрдэнэ: Аль нэг газар төрийн албан тушаалтнууд, тэр дундаа удирдах албан тушаалтнууд казино тоглож байгааг мэдвэл шууд ЗГХЭГ-т мэдээлэл өгч болно. Мөрийтэй тоглосон нь батлагдсан тохиолдолд ёсзүйн дүрэмд зааснаар албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна”

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдэгдсэнээр дээрх дэд заалтуудыг зөрчсөн болон удирдах албан тушаалтнууд казино тоглосон нь батлагдсан тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар болсон нь энэ сарын 17-18 нд Австрали улсын Сидней хотод казино тоглосон нь нотлогдсон МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөх хангалттай үндэслэл болохыг харуулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404