Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаан хуралдлаа
2020/01/17
Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаан Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо. Ээлжит бус хуралдааныг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нээж, үг хэллээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан "Албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" асуудлыг хэлэлцлээ.
  
      "Албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" асуудалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид асуулт асууж, санал хэллээ. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалт, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус хуралдаанаас Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдээс сар тутам авах албан татварын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар, хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэдээс сар тутам авах албан татварын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь байхаар хэлэлцэн баталлаа.
 
 
 
 
 
 
 
       Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21.4.1-т Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээнд.
Мөн хуулийн 21.4.2-т хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээнд гэж хуульчилсан байна.  
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404