С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат казинод тоглолт хийгээгүй
2020/01/20

Австралийн Холбооны Улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд манай улсаас нэр бүхий албан тушаалтангууд явсан.

Харин айлчлалын багийн гишүүд болох УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Австрали улс дахь элчин сайд Б.Чулуунхүү нар казино тоглож байгаа гэрэл зургийг www.zarig.mn сайт олон нийтэд хүргэсэн билээ.

Харин АН-ын дарга С.Эрдэнэ энэ талаар хэлэхдээ “Казинодсон гэсэн асуудал яригдаад байна. Өглөө Д.Эрдэнэбат гишүүнтэй ярьсан. Тухайн хүн казинод тоглолт хийгээгүй. Сонирхох байр сууринаас ороод гарсан нь үнэн гэсэн. Ямар ч хүн сонирхоод дэлгүүр хоршоогооро ороод гарах асуудал байдаг шүү дээ. Мөрий тавиад тоглосон байвал хариуцлага яригдах байх. Юм сонирхсон төдийд хариуцлагын асуудал яритад байх шаардлага гарахгүй байх гэж бодож байна” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404