“Tesla” компани “хятад маягийн” автомашин үйлдвэрлэнэ
2020/01/20

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани “хятад маягийн” автомашин үйлдвэрлэх зорилгоор БНХАУ-д зураг төсөл болон судалгааны төвийг байгуулахаар төлөвлөж байна.

Энэ зорилгод дэмжлэг үзүүлэх ажилтан, дизайнеруудыг хайж буйгаа тус компани лхагва гарагт мэдэгдсэн бөгөөд ирэх сарын нэгэн хүртэл ажилд орох хүсэлт хүлээж авах аж.

“Хятадад үйлдвэрлэсэн” гэдгийг “Хятадад бүтээсэн” болгож өөрчлөхийн тулд тус улсад зураг төсөл болон судалгааны төв байгуулж байна гэж “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Элон Маск мэдэгджээ.

Гэхдээ уг төв яг хаана байрлах, хэзээ үйл ажиллагаа эхлүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Ташрамд дурдахад, Tesla” компанийн АНУ-аас өөр улс оронд байгуулсан анхны үйлдвэр нь Шанхай хотын зүүн хэсэг байрладаг. Тус үйлдвэр энэ сараас эхлэн Хятадад үйлдвэрлэсэн “Model 3” автомашиныг зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404