"Мөнгөний цэцэг"ийн ач тус
2018/08/08

Мөнгөний цэцэг" хэмээн бидний нэрлэж заншсан энэхүү цэцгийг бид мөнгө дууддаг, баяжуулдаг гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэдэг. Тэгвэл энэхүү цэцгийг эмчилгээний асар их ашиг тустай гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй байна.  Энэ цэцэг үрэвслийн эсрэг үйлчилж,бактерыг устгадаг  байгалийн антибиотик ажээ.

ЭМЧЛЭХ АРГУУД 

• УРУУЛ ДЭЭР ГАРСАН " ХОМХОЙ"-Г ЭМЧЛЭХ

Хэд хэдэн навчыг шахаж,шүүсийг нь "Хомхой"-н дээр 30 минутын зайтай түрхэнэ.Эсвэл хөвөнд шүүсийг нь шингээж "Хомхой" дээр тавьж,наалддаг лентээр тогтооно.Үр дүн нь асар удахгүй мэдэгдэнэ.

• ҮЕ МӨЧНИЙ ҮРЭВСЛИЙГ ЭМЧЛЭХ

10-15ш навчийг шахаж шүүсийг нь унтахын өмнө өвдөж буй үе мөчөндөө түрхээд унтана.

• " ЦАГААН МАХ ЭРГЭХ" буюу "ГЕМОРРОЙ"-Г ЭМЧЛЭХ

Навчны дагуу дундуур нь зүсч шүүсийг ил гаргаад өвтэй хэсэгт тавина.Үр дүн шууд гайхалтайгаар мэдрэгдэнэ.

• ТҮЛЭГДЭЛТ,ШАРХ,ГЭМТЭЛ,ИДЭЭЛСЭН БУГЛААГ ЭМЧЛЭХ

Навчыг бяцалж каша маягтай болгоод биеийн гэмтсэн хэсэгт тавиад бинтээр бооно.Боолтыг 2-3 цаг тутамд сольж шинээр бооход үр дүнгээ хурдан өгнө.

• ХОДООДНЫ ШАРХ,12 НУГАЛААТ ГЭДСИЙГ ЭМЧЛЭХ

Өглөө өлөн дээрээ 2 ширхэг навчыг удаан тасралтгүй зажилж идээрэй.

• БӨӨРНИЙ ҮРЭВСЭЛ,ЦИСТИТИЙГ ЭМЧЛЭХ

5 ширхэг навчыг бяцалж нунтаглаад буцалсан халуун 1 аяга усанд хийж, 1 цаг орчим байлгана. Хоол идэхээсээ 15 минутын өмнө 1 хоолны халбагаар өдөрт 3 удаа уухад тусаа өгнө.

• ХООЛОЙНЫ МАХ,АНГИНЫГ ЭМЧЛЭХ

10 ширхэг навчыг бяцалж нунтаглаад 1 аяга усанд найруулна.Уг уусмалаар хоолойгоо өдөрт 3-5 удаа зайлж эмчлэнэ.

• АНХААРУУЛАХ НЬ !

Уг ургамал нь өндөр агууламжтай хүнцэл агуулдаг учраас тунг хэтрүүлэх,устай холихгүй дангаар нь уухыг хориглоно



Хөрвүүлэн дамжуулсан. Ц. Ганцэцэг

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404