Хурдан удмын адуу мал, сүргийг хулгайлан бол хүндрүүлнэ
2020/01/16

Х.Болорчулуун нарын 25 гишүүн өргөн барьсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Уг хуулийн төсөлд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ногдуулах шийтгэлийг 3-8 жил болгон нэмэгдүүлж, таван бог нэг бодоос дээш тооны мал хулгайлсан бол олон тооны мал гэж үзэхээр тусгасан. Мөн бусадтай бүлэглэн, галт зэвсэг, тусгай бэлтгэсэн тоног хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйл, машин техник ашигласан бол хүндрүүлэх нөхцөл үүсэх аж. Түүнчлэн ашиг шимт, сонгомол /хурдан удмын адуу/ мал, сүргийг хулгайлан бол хүндрүүлэх нөхцөл гэж үзсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404