ГБХЗ-ын албан хаагчдын хүүхдүүдийг Төгөлдөр хуурын сургалтад үнэ төлбөргүй хамруулж байна
2020/01/16

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагын Boldbaatar Khaliun зүгээс ажилтан албан хаагчдын хүүхдүүдийг Төгөлдөр хуурын 4 сарын сургалтад үнэ төлбөргүй хамруулж байна. Өнөөдрөөс хүүхдийн өрөөндөө хичээлээ эхэлж, хамт олонтойгоо цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөх таатай боломж бүрдэж байна.
Төгөлдөр хуур тоглож сурах нь олон давуу талтай бөгөөд хүүхдийг сэтгэн бодох чадвартай, гүйлгээ ухаантай болгохоос гадна хөгжмийн таашаал өгч тархинд нь тэжээл болдог байна. Төгөлдөр хуур тоглодог хүний тархи нь төгөлдөр хуур тоглодоггүй хүний тархинаас хамаагүй илүү сайн хөгжсөн байдаг гэдгийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон байдаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404