Японы тэрбумтан сарлуу хамт аялах нэгэн эмэгтэйтэй хайж байна
2020/01/15

Өдгөө 44 настай загварын ертөнцийн Могул гэгддэг Юсаку Маэзава Амирикийн Space X компанийн хөлгөөр 2023 онд сар уруу нислэг хийхээр тасалбараа аль хэдийн захиалаад байгаа. Гэхдээ Юсаку Маезава энэ аяллын цорын ганц зорчигч байхыг хүсэхгүй байгаа юм. Тэрээр энэ гайхалтай аяллын туршлагаа онцгой гойд нэгэн эмэгтэйтэй хуваалцахыг хүсч байгаагаа цахим орчинд илэрхийлсэн байна. 27 настай жүжигчин Аяаме Горикигоос салаад удаагүй байгаа тэрбумтан сар руу түүнтэй аялахыг хүссэн эмэгтэйчүүдийн өргөдлийг өөрийн веб хуудсаараа дамжуулан хүлээн авч байгааг илэрхийлжээ. Өргөдөл гаргагчид зарим шалгуур нөхцөлийг давах ёстой төдийгүй  өргөдлийн үйл явц гурван сар үргэлжлэх юм. 

Дээрх шалгуур дотор ганц бие байх, 20-оос дээш настай, эерэг хандлагатай болон сансарт аялахыг хүсдэг байх зэрэг багтсан байна. Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 1-р сарын 17-нд юм. Тэрбумтантай сар уруу аялах эмэгтэйг 3-р сарын эцэс гэхэд тодруулах юм.    

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404