СЕХ ирэх сарын нэгнээс сонгуулийн тойрог, мандатыг зохион байгуулна
2020/01/15

2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ, УБЕГ-аас мэдээлэл хийж байна. Хуулийн дагуу СЕХ ирэх сарын нэгнээс сонгуулийн тойрог, мандатыг зохион байгуулах юм. Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн жилд бэлэн мөнгө, эд зүйл тараахыг хориглосон байдаг. Хэрвээ дээрх заалтыг зөрчвөл нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах заалттай. Мөн сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргаж, шүүхээр тогтоогдвол мөн нэр дэвшигчийн бүртгэлээс хасах юм байна.  УИХ-ын гишүүд сонгогчидтой уулзахдаа бэлэг тарааж болохгүй, ажлын тайлангаа тайлагнаж болох юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404