Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэргийг прокурорт буцаав
2020/01/15

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2020.01.14/ болсон. Урдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдсэн асуудлыг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тул шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгасан.

 

Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүх бөгөөд шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр  гэм буруугийн шүүх хурлыг товлох байсан ч ийнхүү хэргийг прокурорт буцаалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404