Сургуулийн автобусаар зорчиж буй хүүхдүүдэд байршил тогтоох бугуйвч тарааж байна
2020/01/15

Сургуулийн автобус төсөл маань боломж нөөцөөрөө хүрээгээ тэлж сурагчдын аюулгүй байдлыг хангах, эцэг эхчүүдэд хүүхдээ хаана явж байгааг хянах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 33 сургуулийн 4000 орчим сурагчдын БАЙРШИЛ ТОГТООХ бугуйвчийг өнөөдөр багш нарт нь хүлээлгэн өглөө.

Сургуулийн автобусандаа суухдаа сурагчид бугуйвчаа уншуулах бөгөөд ингэснээр эцэг эхчүүд хүүхдээ UB school bus аппликейшнаар хаана явж байгаа, автобусандаа суусан эсэх, хөдлөөд хэр удсан зэрэг холбогдох бүх талын мэдээллийг утаснаасаа авах боломжтой болж байгаа.

Мөн багш нарт байршил тогтоох бугуйвч, апп-ны талаар сургалтууд өгч эхэллээ. Нийслэлийн мэдээллийн технологийн хэлтсээс Богино хугацаанд шуурхай хөгжүүлэлт хийж ажиллаа.

Эцэг, эхчүүдээ "UB school bus" аппликейшнаа утсандаа татаж суулгаарай. Тун удахгүй аппликейшны танилцуулга, зааварчилгааны видеог хүргэх болно.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404