Баянзагийн хоолойгоор зорчихгүй байхыг анхааруулжээ
2018/08/08
https://www.facebook.com/tumur.aldar/videos/pcb.1718135591638033/1717958781655714/?type=3&theater

Булган сумаас зүүн тийш Баянзагийн хоолойд их хэмжээний үер буусан байна.  Жуулчдын машин үерт осолдсон дуудлагаар сумын онцгой комисс 4 машин 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй хоёр өдөр ажиллажээ. Онцгойгийнхон нийт 30 гаруй машиныг ус шавраас гаргасан байна. Одоогоор усны түвшин бага зэрэг буурсан хэдий ч их хэмжээний шавар тогтсон тул ойрын өдрүүдэд жолооч, аялагч иргэдийг Баянзагийн хоолойгоор нааш цааш зорчихгүй байхыг сумын онцгой комиссоос анхааруулжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404