Дэд сайдын охин хар тамхины хэрэгт холбогдов
2020/01/13

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх ажил явуулж, хар тамхи хэрэглэсэн хэсэг бүлэг этгээдийг дайчлан баривчилжээ.

Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах нэр бүхий зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг саатуулж, хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, дээрх бүлэг этгээдийн дунд  дэд сайд асны охин Б гэгч байсан бөгөөд тэрбээр өмнө нь хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм. Дээрх этгээдүүдийг одоогоор Хар тамхитай тэмцэх газраас саатуулан тайлбар мэдүүлэг авч байгаа аж.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404