2020 онд УДЭТ, УДБЭТ, Төв номын сангийн барилгыг НУРААНА
2020/01/13

Сүүлийн долоо хоногийн турш цахим ертөнцөд “SAVE THEATRE” буюу театрыг хамгаалах хөдөлгөөн идэвхтэй өрнөж эхэллээ. Учир нь Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Тэв цэнгэлдэх хүрээлэн, Төв номын сангийн барилгуудыг ахин барих тухай бичигдсэн талаар уг хөдөлгөөнийг өрнүүлж буй эх сурвалжууд мэдээлжээ.

Уг эх сурвалжийн бичигт:

•Улсын драмын эрдмийн театр – 52 тэрбум төгрөг

•Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр – 54.6 тэрбум төгрөг

•Төв номын сан – 52.4 тэрбум төгрөг

•Байгалийн түүхийн музей – 94.4 тэрбум төгрөг

•Төв цэнгэлдэх хүрээлэн – 80 тэрбум төгрөгийг төсөвлөн бичжээ.

Өнөөдрийн байдлаар уг жагсаалтаас Байгалийн түүхийн музейг нураан, үгүй хийсэн. Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид одоо байгаа энэ барилгыг нурааж, шинээр бариулах хүсэлтэйгээ ил тод илэрхийлсэн. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрыг өмнө нураах оролдлого хийж байсан ч гадаад орноос мэргэжлийн шинжээч урьж авчирснаар нэг удаа “аврагдсан”. Харин Төв номын сангийн хувьд элэгдэж муудсан тул зарим үнэт өвүүд борооны усанд норж, устах аюул нүүрлээд буй тул шинэ барилга бариулж байгаа. Гэвч хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй, улстөрчдийн шоуны зэвсэг хэвээр буй.

Энэ мэтээр нийслэлийн соёлын үнэт өв болсон барилгуудыг нураахаас өөр гарцгүй мэтээр ард иргэдэд итгэж, ойлгуулсаар, үгүй хийх ажил газар аваад байна гэж “SAVE THEATRE” хөдөлгөөнийг эхлүүлсэн иргэд өгүүлж байна.

Уншигч та уг хөдөлгөөнд нэгдэхийн тулд цахим орчинд “хааштааг” ашиглах буюу #Savethatre гэж бичин бүх мэдээлэл, баримтуудыг олж, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломжтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404