Д.Эрдэнэбат Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүллээ
2020/01/10

Зам өргөтгөх, шинэчлэх ажил хэт удаашралтай байгаа нь дээр дурдсан аймгуудын иргэдийн бухимдлыг төрүүлж, замын асуудалтай холбоотойгоор олон иргэн эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирох, тухайн бүс нутагт тоосноос үүдэлтэй байгаль орчны бохирдол үүсэх зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсээд байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулж, өнөөдөр /2020.01.10/ УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүллээ.

Тодруулбал,  “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд дараах асуулгыг тавьсан байна. Үүнд:

1.    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөх, шинэчлэх ажил яг хэзээ дуусах талаар,

2.    Зам барих ажлын санхүүжилтийн талаарх дэлгэрэнгүй тайлбар,

3.    Зам барих ажлыг ямар аж ахуй нэгжүүд гүйцэтгэж байгаа болон тус аж ахуйн нэгжүүдийн нөөц, хүчин чадлын талаар,

4.    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 2 эгнээг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр барихаар шийдвэрлэсэн. Уг ажил хэзээнээс эхлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлнэ үү.

Энэхүү асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд ирүүлж, улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг Танаас хүсье” гэжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404