С.Баяр: 2012, 2016 энэ киноны 2,3-р анги гарсан.Одоо 4-р анги ?
2020/01/10

Монгол Улсын Ерөнхий асан С.Баяр  "Буруугаа хүлээе! 2008 сонгуулиар бид мөнгө амласан. АН 1 сая гэхэд нь 1,5 болгож өсгөсөн.Олсон хэдээ хүүхэд,хөгшин,оюутан гээд ийш тийш тараасан. Авсан нь мартаж,өгсөн нь буруутдаг хорвоо.Сонгуулийн дүн ч шал эсрэгээр гардаг. 2012, 2016 энэ киноны 2,3-р анги гарсан.Одоо 4-р анги ?" хэмээсэн байна. 

 

Өнөөдөр Иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэхээр хууль батлагдахтай холбогдуулан тэтгэврийн зээлгүй иргэд эрхээ хамгаалан үгээ хэлж байгаа. Тиймээс хуулийн төсөлд тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн үнэт цаасыг гаргахаа тусгаж, 2021 оны тавдугаар сард олгох хугацаа заагаад байна. Ийнхүү бэлэн болон бэлэн бус мөнгөний амласан улстөрчдийн сонгуулийн шоу 4 биш тавдугаар ангийн үргэлжлэлтэй болоод байгаа юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404