С.Жавхлан: Ахмадуудыг сонгуульд битгий "чирээд" байгаарай
2020/01/10

ИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх төслийг хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн С.Жавхлан: 

 -Ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх гэж байгаа нь зөв. Жавхлангийн товчлуур дэмжсэн дээр гарна. Та бүхэн өнөөдөр биш  төрд гарсныхаа дараа шийдвэрлэсэн бол болох байлаа. Төрийн өндөр албан тушаалыг яаж Сонгуулийн хууль зөрчиж хийж болдгийг харуулж байна. Тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй холбогдуулан "Сонгон сонгон нэг цадна, сонгууль дөхөхөөр нэг цадна" гэж зүйр үг нэмэгдэж байна. Та нар дараагаар нь ахмадуудыг сонгуульд битгий "чирээд" байгаарай хэмээв. Хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 -Жавхлан гишүүн зөв үг хэллээ. Энэ бол цаг хугацааны хувьд давхцсанаас бус сонгууультай холбоотой. Буянтай ажил хэмээн хариулав. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404