Монголын Үндэсний Сэргэн Мандлын намыг бүртгэхээс татгалзав
2020/01/10

Улсын дээд шүүх Монголын Үндэсний Сэргэн Мандлын намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.

 

Тодруулбал, Улсын дээд шүүх өчигдөр буюу энэ сарын 9-нд хуралдаж, иргэн Т.Ганболд нарын Монголын Үндэсний Сэргэн Мандлын намыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг хянан хэлэлцсэн байна. Хурлаас тус намыг бүртгүүлэх хүсэлт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзжээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404