Колумбыг 42 настай Иван Дуке удирдана
2018/08/08

Колумб улсад зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд, өмгөөлөгч Иван Дуке ялалт байгуулсан. Тэрбээр өчигдөр нийслэл Богота хотноо байрлах Конгрессын ордны өмнө тангаргаа өргөж, албан ёсоор ажилдаа орсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Иван тус улсын түүхэн дэх хамгийн залуухан Ерөнхийлөгч болж байна. Ерөнхийлөгч энэ сарын 1-нд 42 нас хүрсэн юм.  Тэрбээр “Ард түмнээ нэгтгэж, эдийн засгийн өсөлтийг сайжруулах болно” хэмээн тангараг өргөхийн өмнө мэдэгджээ. Шинэхэн Ерөнхийлөгч “ФАРК” бүлэглэлтэй 2016 оны арваннэгдүгээр сард байгуулсан энхийн гэрээг шинэчлэхээ амласан юм.

 

Засгийн газар болон “ФАРК” бүлэглэл тухайн үед хагас зуун жил үргэлжилсэн мөргөлдөөн ЦЭГ тавьсан түүхтэй. Зэвсэгт мөргөлдөөний улмаас Колумбын таван сая иргэн дүрвэж, олон хүн амиа алджээ. Ерөнхийлөгч “Энэхүү гэрээг үргэлжлүүлж, илүү сайжруулах болно. Бид зөрчилдөөнөө цэглэж, хагаран бутарсан ард түмнээ нэгтгэх цаг иржээ. Би Колумбын энхтайвны төлөө үнэнчээр ажиллах болно” гэж мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404