Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн I хуралдаан хуралдлаа
2020/01/08
 Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн I хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар: 
1. Аймгийн ИТХ-ын байгууллагын 2020 онд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай
2. Аймгийн “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр батлах тухай 
3. Аймгийн “Өвлийн спортыг хөгжүүлэх” дэд хөтөлбөр батлах тухай 
4. 2020 онд ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах тухай
5. Хугацаа сунгах тухай 
6. Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. 
 
 
 
 
       Хэлэлцэн асуудлын дарааллын дагуу аймгийн ИТХ-ын байгууллагын 2020 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
     “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр нь 2020-2023 он хүртэл хэрэгжих аж. Энэхүү дэд хөтөлбөр батлагдсанаар жендерийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголт сайжирч, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн салбарт жендерийн тэгш байдал хангагдах нөхцөл бүрдэн, гэр бүлийн хөгжлийг дэмжих ажлууд тогтмолжиж, жендерт суурилсан хүчирхийлллийн гэмт хэргийн тоо буурах зэрэг жендерийн эрх тэгш байдлын талаар олон үр дүн гарах юм. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн I хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэн баталлаа. 
 
 
 
 
       Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг дэмжих, өвлийн спортын төрлийг хариуцсан мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, тамирчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бэлтгэл, сургуулилт хийх стандартын шаардлага хангасан зам талбайг тохижуулж таатай орчинг бий болгох зорилго бүхий аймгийн “Өвлийг спортыг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталлаа. Тус дэд хөтөлбөрийн явц болоод хэрэгжилт, үр дүнг жил бүрийн 3 улиралд багтаан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд тайлагнаж байхыг үүрэг болголоо. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404