“Ээж охидын өдөрлөг” зохион байгуулна
2020/01/08

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар Ээж дэлхий https://www.facebook.com/groups/407078663248515/ группын бүсгүйчүүдтэй хамтран энэ сарын 11-ний өдөр буюу ирэх бямба гаригт 11 цагаас Монголын хүүхдийн урлан бүтээх төв дээр “Ээж охидын өдөрлөг” зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн үеэр өсвөр насны охидын бэлгийн боловсрол, үерхэл нөхөрлөл арьс арчилгаа, гоо сайхны талаар мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид зөвлөгөө өгөх юм. Мөн ээжүүдэд зориулан эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлын талаар ярилцаж, хүүхэд хүмүүжлийн эерэг арга, эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхан, эрүүл зөв амьдралын хэв маяг, хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Энэхүү өдөрлөгийг эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхны “Ласента” эмнэлэг , “Ээж дэлхий бүсгүйчүүдийн цахим нэгдэл”, “Алдарт эх” групп хамтран зохион байгуулж байгаа юм.
Тиймээс энэ өдрийг охидтойгоо хамт өнгөрүүлж, хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл авч, хамтдаа халуун цай кофе ууж, зургаа хамт авахуулж, охиндоо нэгэн сайхан дурсамжийг бүтээж өгөхийг хүссэн хүн бүрт энэ өдөрлөг нээлттэй. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Ээж дэлхий бүсгүйчүүдийн цахим нэгдлийн https://www.facebook.com/groups/407078663248515/ хаягнаас авах боломжтой.

Харилцах утас:99115624

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404