Д.Эрдэнэбат: Зөвхөн тэтгэврийн зээл биш иргэдийнхээ бусад зээлийг тэглэхийг дэмжинэ
2020/01/08

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: “Иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх асуудалд Ерөнхийлөгчийн гаргасан улс төрийн санаачилгыг манай нам дэмжиж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх бодлогын асуудал тавьж байсан. АН-ын энэ санаачилгыг ҮАБЗ дэмжлээ гэж ойлгож байна. Ингэхдээ тэтгэвэр, цалин, оюутны сургалтын зээлийг нэг удаа тэглэхдээ байгалийн баялгийг үр ашигтай зарцуулах талаар тусгасан. Энэ хүрээнд МАН бүлэг, Засгийн газарт тодорхой шаардлага хүргүүлнэ. Сонгуулийн шоу болгож улс орныхоо эдийн засгийг битгий баллачхаасай.

Эдгээр зээлүүдийг тэглэхийн тулд Төрийн нийтийн өмчийн компани байгуулах нь зүйтэй гэж харж байна. Нийт өртэй иргэдийнхээ асуудлыг шийдэх энэ компанийг нэн яаралтай байгуулах шаардлагатай. Мөн бид хууль болгон өргөн барихаа мэдэгдэж байна. Уул уурхайн орлогыг иргэдийнхээ өр зээлийг тэглэх асуудал яригдвал манай нам дэмжинэ. Зөвхөн тэтгэврийн зээл биш иргэдийнхээ бусад зээлийг уул уурхайн орлогоор тэглэхийг дэмжинэ. Нийтэд нь тэгш хуваарилах хүртээх асуудал чухал. Нэг хэсэг нь уул уурхайг тэр чигт нь эзэмшиж хэтэрхий баяжаад нөгөө хэсэг ядууралд орчихсон байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404