Иран пуужингийн цохилт өгсөнтэй холбоотойгоор нефтийн үнэ өсжээ
2020/01/08

Ирак дахь АНУ-ын цэргийн хүчнийг онилон Иран пуужингийн цохилт өгсний улмаас нефтийн нийлүүлэлт буурч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор лхагва гарагт нефтийн үнэ өсжээ.

 

“WTI” маркийн нефтийн үнэ 3 орчим ам.доллар буюу ойролцоогоор 5 хувиар өсөж, нэг торхын үнэ 65.50 ам.долларт хүрсэн бол мягмар гарагт 1 орчим хувиар унасан “Brent” маркийн нефтийн үнийн мэдээлэл одоогоор хараахан тодорхойгүй байна.

 

АНУ тэргүүтэй цэргийн хүчний алба хаагчдын байрладаг Иракийн цэргийн хоёр байгууламж руу Ираны нутаг дэвсгэрээс 10 гаруй баллистик пуужин харвасан талаар АНУ-ын Зэвсэгт хүчин мягмар гарагт мэдээлжээ.

 

Ираны “Mehr” агентлагийн мэдээлснээр, Ираны Лалын хувьсгалт гвардын корпус уг цэргийн байгууламжуудыг онилон цохилт өгсөн ажээ.

 

Энэ сарын 3-нд АНУ-ын агаарын цохилтын улмаас Ираны Зэвсэгт хүчний командлагч Касем Сулеймани амиа алдсантай холбогдуулан хариу барих болно хэмээн Техран өмнө нь мэдэгдээд байсан юм. 

 

Эх сурвалж: Монцамэ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404