МАН нэгдүгээр сарын 25-нд багтаан сонгуулын тойргоо зурна
2020/01/07

Сонгуулийн тухай хуульд 2020 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар болсон учраас хоёрдугаар сарын 1-ээс өмнө МАН тойргоо хувааж, мандатын тоогоо тодорхой болгох хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 12.1-д тойргийг УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулна хэмээн заасан тул 2020 оны нэгдүгээр сарын 25-нд багтаан тойргоо зурж, батлуулах үүрэгтэй.

Тэгвэл МАН нэг мандаттай орон нутгийн мандатын тоог нэмж, тойргоо 26-30 орчим байхаар тогтжээ. Тодруулбал, хамгийн их хүн амтай нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хоёр хувааж, тойргийн тоог нэмэгдүүлэх бол нэг мандаттай аймгуудын мандатыг хоёр болгож нэмэгдүүлэхээр тохиролцжээ.

Өөрөөр хэлбэл, орон нутгийн мандатын тоог нэмэгдүүлж, хотын мандатыг цөөлнө гэсэн үг. Жишээлбэл, Говьсүмбэр, Дундговь, Булган, Сүхбаатар зэрэг нэг мандаттай аймгуудын мандатын тоог хоёр болгож нэмэх юм.

Энэ удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулахгүй ч олонхын суудал авна хэмээн тооцоолсон учраас томсгосон тойргийг сонгосон нь энэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404