Б.Отгонсүх: Машинаа ачуулсан иргэд НӨАТ-ын баримтаа шаардаж авах хэрэгтэй
2020/01/07

Нийслэлийн Засаг даргын орлогч, зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компаниудад өнөөдөр хяналт шалгалт хийлээ. 

Хяналт шалгалт хийх үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч, зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх " Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж автомашинаа зогсоолгүй газар байршуулсан тохиолдолд чанга яригчаар  ярихгаагүйгээр машин авч явдаг. Машиныг бэхэлгээгүйгээр авч яваад булан тойроод бэхэлгээ хийдэг зэрэг гомдолууд их ирж байна. Тиймээс энэ тал дээр хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Автомашинаа зогсоолгүй газар байршуулсан тохиолдолд заавал гурван удаа чанга яригчаар зарлах ёстой. Энэ асуудалд НАЗХГ, НМХГ энэ асуудалд мөн анхаарах хэрэгтэй. Заримдаа бүр автомашины эзэн гараад ирээд байхад нь ачаад явдаг тохиолдолууд их гарч байна. Энэ мэтчлэн асуудлыг цаашид гаргаж болохгүй гэдгээ анхаар. Эмнэлэг дээр хүн өвчин зовлонтой болохоор ирдэг. Тэрнээс биш зүгээр нэг ирэхгүй. Тиймээс автомашин ачихдаа дүрэм журмынхаа дагуу ажиллах хэрэгтэй.

Машин ачих бол иргэний дугаар руу мессеж явуулна. Иргэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж автомашинаа зогсоолгүй газар байршуулсан тохиолдолд чанга яригчаар гурван удаа зарлан мэдээллэнэ. Эзэмшигч гарч ирээгүй тохиолдолд бэхэлгээг хийн ачих үйл явцыг эхлүүлнэ. Харин ачих үйл явц эхэлсний дараа буюу ачилтын автомашины хөдөлгөөн эхэлсний дугаар руу 30 секундын дотор зурвас илгээнэ. 

 Мөн торгууль төлөөд автомашинаа авч буй иргэдэд НӨАТ-ын баримт олгож эхэлсэн." гэв.

Arslan.mn

Иргэд 60 мянган төгрөгийн ачилтын хураамж төлж автомашинаа журмын хашаанаас авдаг. Энэхүү хураамжийн 10 хувийг Нийслэлийн замын санд төвлөрүүлж эхэлсэн байна. 

Мөн  иргэд ачигч компаниудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хохирол амссан бол нийслэлийн Авто замын хөгжлийн газрын утсанд болон цахим хуудсанд өргөдлөө гаргах боломжтой гэдгээ Нийслэлийн Засаг даргын орлогч, зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404