Д.Эрдэнэбат: Иргэдээ ялгаварлалгүйгээр өрийн дарамтаас чөлөөлөх саналыг тавьж байгаа
2020/01/06

-АН-ын зөвлөл тэтгэврийн зээлийг тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэлэлцлээ. ҮАБЗ өөрийн бүрэн эрхийн хэмжээнд тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай зөвлөмжийг гаргасан байна. Энэ зөвлөмжийн хүрээнд АН иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн санаачлага гэж үзэж байгаа.  Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшихэд АН "Монгол хүн бүрийг нэг удаа өрийн дарамтаас чөлөөлөх" захидал илгээж байсан. АН иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх санаачлагыг хэрэгжүүлээд дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж байна. Ингэхдээ иргэдээ ялгаварлалгүйгээр, шударгаар өрийн дарамтаас чөлөөлөх саналыг тавьж байгаа. 

 Засгийн газар тэтгэврийн өрийг чөлөөлөх асуудлаар хуралдаж байна. Бид энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газарт зарим шаардлагыг хүргүүлнэ. Тэтгэврийн зээлийг тэглэхдээ байгалийн баялгаас олсон ашгаас шийдвэрлэнэ гэж байна. Гэхдээ сонгуулийн шоу болгож эдийн засгаа баллаж болохгүй. АН Ерөнхийлөгчийг сонгуульд нэр дэвшихэд Монгол хүн бүрийг нэг удаа өрийн дарамтаас чөлөөлөх захиас  өгсөн. Ингэхдээ тэтгэвэр, цалин, оюутны зээлийг өрийн дарамтаас чөлөөлөхдөө иргэдэд оногдох хувьцааны ногдол ашгаас чөлөөлөх асуудал ярьсан. Би эрхзүйн орчноо шинэчилж, зөвхөн Салхитын ордоос бус төрийн нийтийн үйлчилгээний компани байгуулах нь зүйтэй. Бид цаана нь нийт өртэй иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэх стратегийн компани байгуулах шаардлагатай. Энэ асуудлыг бид хуулийн төсөл боловсруулаад өргөн барина. Газрын хэвлийн баялгийг иргэдэд хүртээхдээ Үндсэн хуулийн суурь зарчмыг баримтлах ёстой. Бид Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай. Ард иргэддээ нийтэд нь тэгш хүрээх ёстой хэмээн мэдээлэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404