Хэцүү цаг үе Австрали улсад тохиож байна.
2020/01/06

Австрали улсын түүхэнд гарч байгаагүй маш том хэмжээний түймэр гарч, 5.5 сая га талбайг түймэрдүүлээд байна. Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарч хүний амь нас үрэгдэн, их хэмжээний хохирол учраад байна. Уг түймрийн улмаас одоогийн байдлаар 24 хүн амиа алдаж, 500 сая орчим ан амьтан үрэгдээд байгаа юм. Мөн 8000 куала баавгай үхэж, 1400 гаруй байшин, 1000 гаруй барилгын объект шатжээ. Одоогоор хохирлын хэмжээг тооцоолох боломжгүй байгаа бөгөөд 10 сая хүн утаагаар амьсгалж байна хэмээн эх сурвалж мэдээллээ. Иймд Австралийн мужид гурав дахь удаагаа онц байдал зарлаж, иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж байгаа юм. Урьдчилсан байдлаар энэхүү түймрийг 3-4 дүгээр сар хүртэл унтрааж чадахааргүй байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404