БЗД-ийн 68 дугаар сургуулийг төвлөрсөн дулаанд бүрэн холбожэ
2018/08/07

Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг утаагүй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төвлөрсөн дулаан хангамжид холбосон 68 дугаар сургуулийн шугам сүлжээний гүйцэтгэлийн ажилтай танилцлаа.

Баянзүрх дүүргийн 68 дугаар сургуульд 1300 гаруй хүүхэд суралцдаг байна. Өнөөдрийг хүртэл халаалтаа шийдэхийн тулд нам даралтын зуух ашиглаж байсан юм. Энэ жил төвлөрсөн дулааны эх үүсвэрт холбогдсоноор нам даралтын зуухаа ашиглахаа больж түүгээр ч барахгүй тус сургуультай залгаа орших зэвсэгт хүчний 0310-р анги мөн төвлөрсөн дулаанд холбогдож байгаа юм. Ингэснээр хоёр уурын зуух бүрэн зогсож агаарын бохирдол үүсгэхгүй болж байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт нийслэлийн төсвөөр 10, улсын төсвөөр 68 уурын зуухыг буулгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

“Энэ жилийн хувьд Эрчим хүчний яам, нийслэлийн хөрөнгө оруулалтаар гадна дулааныг төвлөрсөн дулааны шугамд холбох, дотоод сантехник гэсэн хоёр томоохон ажил хийгдэж байна. Ингэснээр манай сургуулийн орчин нөхцөл сайжирна. Өмнө нь халаалт муу байсан. Дулаан халаалтын хувьд өндөр хэмжээнд хүрч байна” хэмээн 68 дугаар сургуулийн захирал Ч.Чинчулуун ярилаа.

Дулаанд холбох ажил дуусч өнгөрсөн сарын 30-нд хүлээлгэн өгсөн байна. Хичээлийн шинэ жилээс өмнө ажил гүйцэтгэсэн компаниуд сургуулийн ойр орчмын тохижилтын ажлыг хийж дуусгана гэдгээ хэлж байв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404