Сурагчдын амралтыг сунгах санал хүргүүлэв
2020/01/04

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II улирлын амралт үргэлжилж байна. Сурагчдын амралт энэ сарын 13-нд дуусна.

Хүйтний эрч ид чангарсан энэ үед ханиад томуугийн тархалт өндөр байгаатай холбогдуулан томуугийн тархалтыг тогтоон барихын тулд амралтын хугацааг сунгах саналаа Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд хүргүүлсэн байна. Энэ жил томуугийн B вирус дамгайлан амьсгалын замын синцитиаль вирус, энтеровирус, риновирус зэрэг 5-6 вирус давхар эргэлтэд байна. Ялангуяа томуугийн В вирус нь богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа өвчин үүсгэж удаан хугацаагаар эмчлэгддэг өвөрмөгц онцлогтой юм. Тархвар судлал, лабораторийн тандалт өвчлөлийн хандлагаар цаашид томуугийн өвчлөлийн оргил үе 2-4 долоо хоног үргэлжлэх магадлалтай тул сурагчдын амралтыг ийнхүү сунгах саналыг хүргүүлсэн байна.

Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад,

Амралтын хугацааг сунгах тухай албан бичиг манай яаманд ирээгүй байна. Хэрэв сунгах шаардлагатай бол Эрүүл мэндийн яам албан бичгээ Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хүргүүлэх ёстой. Сурагчдын III улирлын амралт хоёр долоо хоногийн хугацаатай. Гуравдугаар улирлын амралтаас нэг долоо хоногийг II улиралд шилжүүлэх эрх нь Нийслэлийн Засаг даргад байгаа. Энэ асуудалд Боловсролын яам заавал оролцох шаардлагагүй" гэв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404