О.Баасанхүү: Энэ хууль гарвал харин ч татвар төлүүлэхгүй байх магадлал үүсч байна
2020/01/03

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Бэлгийн дарамт гээд энэ заалтыг Зөрчлийн хуулиас хасаад Эрүүгийн хуульд оруулсан гэж бодсон. Гэтэл буцаад Зөрчлийн хуульдаа ороод ирж байна. Өнөөдөр Монгол улсад хүчингийн гэмт хэрэг өссөн. Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг бол аймшигтай зүйл. Бусад улсад энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хэргээр шийдээд явдаг. Хандлагын зөрчлөөр, харьцааг нь Эрүүгээр оруулъя гэж болохгүй. Уг нь хандлага, харьцаа бол нэг зүйл юм. Хууль гарч болно. Гол нь нөхцөл бүрдээгүй хууль гарвал ард түмэнд дарамт болно. Стандартад нийцсэн шүүлтүүр бэлэн байгаа юу. Үүнээс гадна хориглосон бүсэд нэвтрэх, нийлүүлэх, худалдах гэсэн ойлголтууд байна. Үүнийг ялгах, салгах хэрэгтэй. Өнөөдөр утаагүй болох нь сайн. Гэхдээ хангалт нь байхгүй байна. Их түвэгтэй асуудал үүсээд байна. Дэмжсэн ч эс дэмжсэн ч торгууль, хүүг төлөх болох гээд байдаг. Монгол улсын иргэн аливаа татвар төлөх үүрэгтэй. Тэр утгаар хувь хүн, албан байгууллага татвараа үнэн зөвөөр мэдүүлж, торгуулна. Гэтэл энэ хууль гарвал харин ч татвар төлүүлэхгүй байх магадлал үүсч байна" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404