Н.Номтойбаяр, Х.Тайван нарыг маргаан ил болсоор байна
2020/01/03

Төрийн түшээ агсны амь насны хэрэгт холбоотой хэмээх асуудлаа эцсийн байдлаар эмхэлж амжаагүй байхдаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бас нэгэн дуулианд нэр холбогдов. Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт болсон нэгэн арга хэмжээний үеэр Н.Номтойбаяр, ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурцын хүү Тайван нар зодолдож багагүй дуулиан дэгдээсэн байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарснаас үзэхэд шинэ жилийн цэнгүүн гэж байгаа ч зарим эх сурвалжийн мэдээлснээр “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн охины төрсөн өдрийн баяр юм байх. Төрсөн өдөр ч бай, шинэ жилийн цэнгүүн ч бай, тэр нь гол биш. Арга хэмжээнд уригдсан Н.Номтойбаяр, Х.Тайван нар маргалдаж, зодолдсон нь асуудлын гол нь. Үнэндээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцын хүү Х.Тайван нь согтуурсан үедээ архины шилээр нүүрэнд нь цохиж хүнд гэмтээжээ.Үүний улмаас гишүүн нүүрэндээ оёдол тавиулсан гэдгийг хэлэх хүн ч байгаа юм. Х.Тайван нь согтуурсан үедээ гишүүний нүүрэн тус газарт нь архины шилээр нэг удаа цохин гэмтэл учруулсан бөгөөд маргаан үүсэх үед нь хамт байсан хүмүүс нь таслан зогсоожээ. Түүнийг юуны учир ийнхүү гишүүний толгой руу архины шилээр цохих болсон нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Яагаад гэхээр энэ асуудлаар хэн хэн нь гомдол гаргаагүй учир цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна.

Энэ асуудлыг хэн хэн нь ихээхэн нууцалж байгаа ч “Булавч бултайна, даравч дардайна” гэгчээр олон нийтэд ил болсоор байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404