Н.Оюундарь: Алдар хүндийг нэг сая төгрөгөөр торгоод л дуусгана гэж байна
2020/01/03

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: "Өргөн барьсан хуульдаа анх 50 мянган төгрөгөөр торгоно гэж байснаа дараа нь 100 мянган төгрөг болгож оруулж ирсэн байсан. Одоо нэг сая төгрөг гэж орж иржээ. Мөнгөнөөс илүү хүний нэр хүнд чухал. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогчдын 85-90 хувь нь эмэгтэйчүүд. Дэлхий даяар ажлын байран дахь бэлгийн дарамтын эсрэг тэмцэж байхад монголчууд бид яагаад үүнийг авч хэлэлцэхгүй байгаа юм бэ. Гэтэл өнөөдөр хүний алдар хүндийг нэг сая төгрөгөөр торгоод л дуусгана гэж байна. Энэ торгууль бол чамлалтай байна. Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хүү ногдуулах асуудал байна. Бид аж ахуй нэгжүүдээ дэмжих бус дандаа дарамт үүсгэж байх юм. 0,3 хувийн хүү ногдуулна гэж байна. Үүнийг нааштайгаар шийдвэрлэж болоогүй юм уу. Уул нь ажлын хэсэг дээрээ нэлээн нухацтай ярих ёстой байсан юм"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404