Уг нь төсөвтөө тусгагдаж байж, дараа нь зээлийг тэглэх тухай асуудал яригдах ёстой
2020/01/02

Монголбанкнаас гаргасан тайланд 2019 оны 11-р сарын байдлаар тэтгэврийн зээлийн үлдэгдэл 776 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хэлснээр тэтгэврийн зээлийг тэглэхэд ийм хэмжээний хөрөнгө шаардлагатай байх нь. 

Тэгэхээр 2020 оны улсын төсөвт тэтгэврийн зээлийг тэглэх хөрөнгө тусгагдсан байх шаардлагатай. Тэгвэл энэ талаар Сангийн яамнаас тодруулахад "Тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудал ирэх оны төсөвт огт тусгагдаагүй. Уг нь төсөвтөө тусгагдаж байж, дараа нь зээлийг тэглэх тухай асуудал яригдах ёстой" гэв. 

Төсвийн мөнгийг захиран зарцуулахын тулд Сангийн яамаар урт хугацаанд судлагдаж, зөвшилцөж байж хамтын шийдвэр гарах ёстой байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн хэлснийг Сангийн яамны удирдлагууд урьдчилж мэдээгүй байжээ. 

Тэгэхээр тэтгэврийн зээл дарах эсэх асуудал 2020 ондоо багтаад тийм ч хурдан шийдэгдэхгүй болж таарлаа. Мэдээж сонгуулийн дараа 2021 оны улсын төсөв яригдана. Тэр үед одоогийн эрх баригчид Засгийн газар, УИХ-д байх уу гэдэг эргэлзээтэй. Шуудхан хэлэхэд, 2020 оны сонгуулиар одоогийн төр засгийн удирдлагууд дахин гарснаар тэтгэврийн зээлийг тэглэх болж байна. Үүнийг "шоу" гэж хэлэх хүмүүс ч олон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404