О.Баасанхүү: Зээлийн нэг удаа тэглэхэд 776 тэрбум төгрөг төлөх хэрэгттэй
2020/01/02

УИХ-ын гишүүн О.Баасанхүү салхитын мөнгөний орд хэний өмч вэ. Хэвлэл мэдээллээс авсан зүйлээс Ян Ман-ы өмч байснаа улсад авсан. 50-150 сая төгрөгийн хахууль авсан хэргээр 6 шүүгч шалгуулж байгаа. Хахууль өгч, мөнгө гаргасан этгээд бас байгаа. Хятадын ЭСЯ оруулсан мөнгөө хамгаална гэсэн. Энэ асуудал шүүхийн дагуу шийдвэрлэгдэнэ. 

 11 дүгээр сарын мэдээллээр  233034 хүн зээлийн данс нээсэн байгаа. Тиймээс  776 тэрбум төгрөг төлөх хэрэгттэй. Монголд 300 гаруй мянган ахмад тэтгэвэр авдаг. Энэ асуудал хууль санаачилснаар хэлэлцэнэ. Нэгдүгээрт нь Салхитын мөнгөний ордын өмчлөх эзэн шүүхээр шийдвэрлэгдсэн үү. 776 тэрбум төгрөг үнэхээр байгаа юу, төрийн дансанд. Энэ асуудлыг Цагаан сараас өмнө шийдвэрлэх хэрэгтэй. 

 У.Хүрэлсүх гитар дараад явж байгаа болохоос ямар ч ажил хийхгүй, утаа хэвээрээ байгаа шүү хэмээв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 -Арилжааны банкууд зээлээ зогсоолооо гэж байна. Энэ талаар...?

 -Арилжааны банкууд харин ч баяртай байгаа. Зээлийн эрсдлийг төр дааж байна. Тэр дундаа Хаан банк харин ч баяртай байна. Учир нь малчид малаа барьцаалж Хаан банкнаас зээл авдаг. Малаа мөнгөөр солих боломж Хаан банкинд бүрдэж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404