Канадад уурссан Саудын Араб бүх нислэгээ зогсоолоо
2018/08/07

Саудын Арабын эрх баригчид Канадыг улсынх нь дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, олон улсад нэр хүндийг нь гутаан доромжилсон хэмээн Элчин сайдыг нь нэн даруй газар нутгийг нь чөлөөлөхийг шаардаж, шаардлагыг нь хүлээн авахгүй бол албадан гаргахаа мэдэгдээд байгаа.

 

 

Канадын Гадаад хэргийн сайд Черстиа Фрайелл өнгөрөгч долоо хоногт "Саудын Араб хүний эрхийн хамгаалагчдыг нэн даруй суллах хэрэгтэй. Исламын шашин хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байна” гэж мэдэгджээ.

 Уг мэдэгдэлд уурссан арабчууд Канадтай байгуулсан гэрээ хэлэлцээгээ цуцалж, харилцаа холбоогоо тасаллаа. Тэгвэл ирэх долоо хоногоос эхлэн Саудын Арабын агаарын тээврийн компаниуд Канад дахь бүх нислэгээ зогсоохоор болжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404