Өнгөрсөн шөнө зам тээврийн ослын улмаас нэг хүний амь хохирч, хоёр хүн бэртжээ
2020/01/01

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн шөнө 353 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 301 зөрчлийг шалгасан байна. Улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 зөрчлийг илрүүлж гарч болзошгүй хор уршгаас сэргийлжээ. 

 

Өнгөрсөн шөнө зам тээврийн ослын улмаас нэг хүний амь хохирч, хоёр хүн бэртжээ. 12 дугаар сар гарснаас хойш согтуугаар автомашин жолоодсон 907 зөрчил, согтуугаар зам тээврийн осол гаргасан 39 тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Шинэ жилийн баяртай холбогдуулан тус алба төв конторт ажиллаж байгаа 80 алба хаагч, ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн 150 сонсогчийг нийслэлийн гудамж, замд хөдөлгөөн зохицуулагчаар хүч нэмэн ажиллуулжээ. Улсын хэмжээнд 43 газар, 112 хэлтэс, 89 тасаг баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404