Орхон аймгийн ИТХ-ын дарга компьютер, уран зургийг хэрэглэл өглөө
2019/12/31
Орхон аймгийн Жаргалант сумын шинэ жилийн баярын цэнгүүн боллоо. Шинэ жилийн баярын цэнгүүнд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва оролцож, мэндчилгээ дэвшүүлэн, Монгол улсын төрийн одон, медаль болон аймаг, орон нутгийн шагналаар шагнагдсан иргэдэд шагналыг нь гардуулан өглөө. Мөн Жаргалант сумын Улаантолгой, Дулаан-Уул, Жаргалант багийн болон “Жаргалант таеквондо сургалтын төв”-ийн хүүхдүүдэд шинэ жилийн гарын бэлэг гардуулан өгч, хичээл сурлага, урлаг спортын амжилт хүссэн юм. Тус сумын хүүхдүүдээс аймгийн ИТХ-ын даргад ирсэн ил захидлын дагуу зургийн дугуйлангийн зарим сурагчдад зөөврийн компьютер, зургийн хэрэглэлийг гардуулан өгсөн юм. 
 
 
  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404