Маргааш автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
2019/12/31

Жил бүрийн арваннхоёрдугаар сарын 31-нд шинэ он шинэ жилийн баяр тохиодог. Өнөөдөр мягмар гараг буюу ажлын өдөр таарч буй тул автомашины дугаарын хязгаарлалт хэвийн үйлчилнэ. 

 

Тиймээс 2,7 тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй юм. Харин  маргааш буюу жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдөр бүх нийтээр амардаг. Энэ өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

 

НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын зарим замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг журамтай болсон. Энэхүү журам нь амралтын өдөр болон бүх нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдэд мөрдөгдөхгүй билээ.

 

Баярын өдрүүдрээр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас 31-ний орой Чингис хааны нэрэмжит төв талбайд болох "Мөнгөн үдэш" арга хэмжээний дараа иргэдэд үйлчлэх тусгай автобусуудыг нийслэлийн Тээврийн газраас гаргаад байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404