100 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орно
2018/08/07

Энэ жил Дархан сумын 9 дүгээр багт шинээр 100 хүүхдийн ортой нэг цэцэрлэгийн барилгыг худалдаж авч төрийн өмчит цэцэрлэгийг нэгээр нэмэгдүүлнэ. Уг цэцэрлэгийн барилгын ажил 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дотоод заслын ажил хийгдэж, гүйцэтгэл 95 хувьтай явагдаж байна. 

Барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Бор божуу” ХХК-ийн захирал Л.Довчин хэлэхдээ: -“ Барилгын материалын тухайд дотоодын үйлдвэрүүдийн чанартай бүтээгдэхүүнээр барьсан тул барилгын чанарт эргэлзэх зүйлгүй” гэв. Энэхүү цэцэрлэгийн барилгын ажил хэдхэн хоногийн дараа дуусч, 9 дүгээр сарын 1-ний өдөр хүүхэд багачуудаа хүлээн авна. 

Манай аймгийн хэмжээнд Сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 92 хувьтай байдаг. Дээрх цэцэрлэгээс гадна 2019 онд 23 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөл ашиглалтад орохоос гадна Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж эхэлбэл ирэх онд Сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 95 хувьд хүрнэ гэсэн тооцоотой байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404