Ж.Мөнхбат: 60 тэрбумчин Энхболдыг зайлуулахгүй бол АН 2020 онд ялагдах нь хэсэг нөхөд маань ярьсан
2019/12/30

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “…Өнөөдөр бид нар ЖДҮ-гийн асуудал орж ирсэн тулдаа ярьж байгаа юм. Гэхдээ энэ ЖДҮ-гийн асуудалд холбогдсон гишүүд маань нэг гомдол яриад байгаа юм. Хэдэн хүн зохион байгуулалттай хүний муу үзэх гээд гэж, үгүй шүү дээ. Харин нэг хэсгийнхээ мууг үзэх ажил жилийн өмнөөс эхэлсэн байхгүй юу. 30 тэрбум чинь 30 гэр бүл, концессчин, олигархиуд, дөнгөж өнөөдөр сая хүртэл жагсаал хийгээд Энхболд, Мөнхбат, Номтойбаяр гээд нэрийг нь зоож байгаад Монголын ард түмэн зарлаад байхад, Төрийн ордонд хэвлэлийн мэдэгдэл хийгээд зогсож байна шүү дээ. Нэг талаас ярьдаг үнэтэй, цагаантай хүн гэж байдаггүй шүү дээ. Үүнийг яагаад хоёр талаас нь ярьж болоогүй юм бэ. Хоёрдугаарт, өнөөдөр нийгэмд үүссэн бухимдал 60 тэрбум болчихлоо. Энэ 60 тэрбумчдыг, Миеэгомбын Энхболдыг зайлуулахгүй бол Ардын нам 2020 онд ялагдах нь, бузар булайгийн туйл, шившиг боллоо гэж манай хэсэг нөхөд маань ярьсан. Яг үүнтэй чинь адилхан ЖДҮ-гийн асуудал тийм болчихсон байгаа шүү дээ. Гуравдугаарт, энэ асуудлыг яригдаад эхлэхэд цэг тавьж болох байсан. Би нэг юманд харамсч байгаа юм, Энхбаяр гишүүн ээ. Дараагийн жагсаал ЖДҮ-гийн жагсаал болж магадгүй шүү. Энийг би хийх гэж байгаа юм биш. Нийгэм чинь хийх байх шүү. Тийм учраас үүнийг яаж болиулах вэ гэдгээ бид нар бодох, ярих цаг болжээ. Нэг сайд, даргын суудал онгойхоор улайрч гүйлддэгээ боль.Би ах нарыг шүүмжилмээр байгаа юм, Энхтүвшин сайд аа, Нямдорж сайд аа, Нямаагийн Энхболд сайд аа, Улаан сайд аа.Би харин Лүндээ даргыг үүн дээр зарчим заасан гэж бодож байгаа.Нэг даргын суудал онгойх сураг дуулдахаар гүйлдчихдэг.Яагаад Хүрэлсүхийг Энхболдтой, Мөнхбатыг Оюун-Эрдэнэтэй суулгаж байгаад “…Муу нуснууд минь болиорой” гээд, хэрэгтэй бол шанаадаад, алгадаж байгаад ч гэсэн энэ намын эв нэгдлийг та нар авч гарч чадаагүй юм бэ. Яагаад та нар нэг талд нь гараад өнөөдрийг хүртэл дэвэргээд, өөгшүүлээд явуулсан юм бэ. Энэ үнэн шүү дээ. Ийм л юм болсон. Ийм боломж манай 1950 оны ах нарт байсан. Би үнэхээр харамсаж байгаа юм. Арай  ч дээ. Энэ намыг ийм болгоход гурван сайд, нэг горилогч, та дөрвийн алдаа байгаа шүү. Тэрийгээ хүлээн зөвшөөрөөрэй. Одоо яах юм бэ. Бие биеэсээ өс авах гэж байгаа юм шиг цаашаа явах уу. Жил гаруйн дараа болох сонгуулийнхаа ялалт, намын хамтын эрх ашиг, эв нэгдэл, зөвшилцөл, ойлголцол  гэдэг юмаа яриад цаашаа алхахгүй юм уу. Үүний төлөө шаардлагатай бол буулт, санаачилга, зориг гаргах цаг нь болсон юм биш үү.Үүнийгээ яриагүй байж энэ хэдэн хүн нь зөв юм, гүтгүүлж байгаа юм, улс төрийн хэлмэгсэд болж байгаа юм гээд.Эд нар нь чөтгөр юм гэээд. Мөнхбат, Номтойбаяр хоёр энэ 60 тэрбумыг өмөөрөөд, Энхболдыг өмөөрөөд, өнөөдрийн жагсаалыг болиулах гэж хамаг юмыг хийгээд, хүн цуглуулаад, хууль хүчнийхэнд хүртэл нөлөөлж байгаа гэж дөнгөж сая ярьж байна. Нэг ч тийм юм болоогүй. Батзориг сайдын хэлж байгаа үнэн. Би Батзориг сайдад тойргийнхоо хүнийг дэмжчихээч гэсэн. Өрөөндөө дуудаж байгаад Мөнхбатын утсаар ярьснаар чамд зээл өгөхгүй гээд гаргасан байна лээ. Тэр хүн аваагүй юм. Тэр үнэн.Тийм учраас ойлголцол, зөвшилцөл рүүгээ явах нэг гарц үлдсэн байна.Үүний дараа асуудлаа яриад, тэгэхгүй бол УИХ-аа тараа” хэмээв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404