УИХ-ын гишүүн С.Эрдэнэ АН хаврын чуулганаар маш том асуудал гаргаж тавина.
2019/12/30

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ АН хаврын чуулганаар маш том асуудал гаргаж тавина. Эрх баригч нам бонд, зээлийн мөнгөөр юу хийсэн юм, 4.5 тэрбум ам.доллараар юу хийсэн юм, ямар бүтээн байгуулалт хийсэн юм. Энэ бүхнийг дүгнэх цаг болсон. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэдэг нөхөр увайгүй худалч ш дээ. Дандаа худлаа ярина. Барин тавин худлаа ярина. Өр дараад байна л гээд яриад байна. Гэтэл яагаад Монголын гадаад өр буухгүй өсөөд байгаа юм.

Ардчилсан намыг Засгийн ажлыг хүлээлцэх үед Монгол Улсын нийт гадаад өр 22.4 тэрбум ам.доллар байсан, одоо бараг 4.5 тэрбум ам.доллараар өсчихлөө. Хариуцлагыг нь хэн хүлээх юм. Өрийг өрөөр дарахгүй гээд цагаан дээр хараар бичсэн байгаа шүү дээ” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404