Өвөл, хавар морь уралдуулах тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар боллоо
2019/12/30

Өвөл, хавар морь уралдуулах тухай хууль буюу Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан гишүүд нь эргүүлэн татахаар болсноо мэдэгджээ.

Иймд хуулийн төслийг УИХ хэлэлцэхгүй гэж шийдсэн талаар УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар УИХ-д өргөн бариад байсан.

Хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдааныг зохион байгуулах заалт бүхий хуулийн төсөлд иргэд шүүмжлэлтэй хандсан юм.

Хэдийгээр хаврын тэргүүн сар гэж буй боловч хүйтний эрч сулраагүй үед хурдан морины уралдааныг зохион байгуулж байгаа нь хүүхдийн аюулгүй байдалд эрсдэлтэй тул иргэдийн эсэргүүцэж байсан юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404